
Моделийн бизнест шинэ од төрж байна. Young Versace цуглуулгын шинэ нүүр царайгаар супер модель Синди Кроуфорд ба Флоридагийн ресторатор Рэнди Гербер нарын 10 настай охин Кая Гербер тодорлоо. Каяг дөнгөж таван настай байхад ээж нь түүнийг хүүхдийн Melissa Odabash гэх усны хувцасны зураг авалтад оруулж байв. Үүний дараа Кроуфорд охиноо хэтэрхий задгай байдлаар зургийг нь авахууллаа гэсэн дуулиан нийгэмд гарсан билээ. Уржнан жил Кая бас нэг дуулианд орооцолдов. Охины асрагчийн нууц амраг байсан эр охины нүцгэн зургийг хэвлүүлнэ гээд Кроуфордоос 100 мянган доллар шаардсан байжээ. Тэр зургуудыг нь асрагч өөрөө гэрээс нь хулгайлсан байв. Тэднийг барьсан ба харин охин сандалд хүлээстэй зураг гарч шуугиан дээр гал нэмэрлэв. Эцэг эх нь “Хулгайч ба цагдаа” гэсэн тоглоомын үеэр уг зургийг авсан гэж тайлбарласан байлаа. Харин зарим хүмүүс бяцхан охинд олны анхаарлыг татахын тулд тэр хэргийг зохион байгуулсан гэж цуурдаг. Эцэст нь охин 10 настайдаа од болон 28 настайдаа Versace-гийн нүүр царай болж байсан эхийгээ ардаа орхилоо.
Ш.Мягмар