
Үүнээс гадна Пикассогийн “Гаанстай хүү” зураг 2004 онд 104,2 сая ам.доллараар зарагдсан нь өнөөгийн инфляцийг тооцвол 120,3 саяар үнэлэгдэнэ. Ингэхлээр “Цээж баримал ба ногоон навчны дэвсгэр дэх нүцгэлсэн эмэгтэй” зураг дэлхийн хамгийн үнэтэй нь биш болж байгаа ч “амьдаар” нь үзэхийг хүссэн урлагийн хорхойтнуудад хамгийн үнэтэй нь болж байна. Энэ зурагт Испанийн зураач өөрийн нууц амраг Мария-Тереза Вальтерыг эхнэрээсээ нуун аваачсан Парисийн ойролцоох Буажелу шилтгээндээ зуржээ. Зурагт Мария Тереза мөн л Пикассогийн урласан өөрийн цээж баримлын дэргэд унтаж байна.