“Сити тойлет” иргэдийг дулаацуулах үүрэг гүйцэтгэж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

“Сити тойлет” иргэдийг дулаацуулах үүрэг гүйцэтгэж байна

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу 33 нийтийн бие засах газрыг байгуулах “Сити тойлет” төслийг нийслэлийн өмчит “Улаанбаатар сан ХХК” хэрэгжүүлж эхэлсэн. Зүүн дөрвөн зам, баруун дөрвөн зам, 100 айлын, бөмбөгөр худалдааны төвийн  автобусны буудлын дэргэдэх “Сити тойлет” ачаалал тун ихтэй ажиллаж байна.

Учир нь “Сити тойлет”-н үндсэн зорилго нь нийтийг бие засуулах явдал. Гэтэл одоо бас нэгэн үүрэг нэмэгдсэн нь даарсандаа “хөлдөх” шахсан ард түмнийг дулаацуулах их үйл хэрэг бүтээж байна. Арга ч үгүй биз гадаа -30 хэм гарч хүйтэрч байхад харин “Сити тойлет”-д халуун паар үлээж их л “тухтай”. Тиймээс л ард түмэн бие засах газар бараадан дулаацаж байна. Үйлчлэгчийн хэлж буйгаар “Миний үр хүүхдээс ялгаагүй болохоор хөөгөөд байж чаддаггүй юм, угаасаа ийм газар хөөгдөн хөөгдөөд зогсох оюутан хүүхдүүдэд хэцүү л байгаа даа” гэх.      
 
63 сая төгрөгийн өртгөөр боссон нийтийн бие засах газар өглөөний 8 цагаас оройн 22 цаг хүртэл ажиллаж байна. Одоогоор нэг хүнд 200 төгрөгөөр үйлчилж байгаа. Орлогын хувьд байрлалаас хамаарч харилцан адилгүй байгаа гэнэ. Тухайлбал хотын төвд буюу УБИС-ийн дэргэдэх “Сити тойлет” үйлчилүүлэгч ихтэйн дээр дараалал үүсэх тохиолдол цөөнгүй. Өдөрт 60-65,000 төгрөгийн ашигтай ажилладаг ажээ. Баруун дөрвөн замын автобусны буудлын хажууд байрлах салбар нь өдөрт 30 мянган төгрөгийн орлоготой. Энэ 150 орчим хүн үйлчлүүлдэг гэсэн үг.  Нэг 00-д хоёр үйлчлэгч, хоёр хамгаалагч ээлжээр ажилладаг гэнэ.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж