
Өнөөгийн сайд Гэри Локийг Хятадад суух Элчин сайдаар томилохоор төлөвлөснөө Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсний дараа Худалдааны сайдын суудал эзэнгүй болов. Лок Худалдааны яамыг 2009 оны гуравдугаар сараас толгойлсон юм.
Эрих Шмидт нь 2001 оноос Google компанийн ерөнхий захирлаар ажиллаж байна. Тэр дөрөвдүгээр сард тушаалаасаа огцорч, компанидаа захиргааны даргаар үлдэн Ларри Пейж, Сергей Брин нарын үндэслэгчдийн хүүхдүүдийн зөвлөх байна гэж зарлаад байсан юм.
Жеффри Киндлерийн хувьд өнгөрсөн арванхоёрдугаар сард албан тушаалаа орхиж байгаагаа зарласан билээ. Тэр тушаалдаа таван жил суусан бөгөөд “зайгаа цэнэглэн гэр бүлтэйгээ цагаа өнгөрөөхөөр шийдсэн” гэж байв. Киндлерийг Pfizer-ийн эм найруулгын тасгийн тэргүүн Ян Рид орлосон юм.