Японы хөрөнгийн индекс уналаа

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Японы хөрөнгийн индекс уналаа

Японы хөрөнгийн гол индекс Nikkei 225 газар хөдлөлтийн хохирлын мэдээний дараа гуравдугаар сарын 14-ний өдрийн арилжаагаар 6,2 хувиар унан 9620 пункт хүрчээ. Индексийн уналт 2008 оны арванхоёрдугаар сараас хойш хамгийн доод хэмжээндээ хүрснийг Bloomberg тэмдэглэсэн байна.

Гамшгийн улмаас үйлдвэрлэлээ зогсоосон Японы томоохон авто үйлдвэрлэгчид бүхнээс илүүтэйгээр энэ уналтад нэрвэгдлээ. Toyota-гийн үнэт цаас долоон хувиар,  Mitsubishi-гийнх 10 гаруй хувиар хямдарлаа.  Sony  корпорацийн хувьцаа  8,8 хувиар, Tokio Marine гэх даатгалын компанийн хувьцаа 16 хувиар тус тус унажээ.

AIR Worldwide компани гуравдугаар сарын 14-нд Японы эрх баригчдын түүхэн дэх хамгийн хор хөнөөлтэй гэсэн гамшгийн урьдчилсан тооцоог гаргасан билээ. Хохирлын хэмжээ нь 14,5-34,6 тэрбум ам.доллар болно гэж AIR Worldwide компани тооцоолсон байлаа. Уг компани нь байгалийн гамшгийн загварыг гаргадаг ажээ. Энэ тоо зөвхөн даатгагдсан хөрөнгөд хамаарна. Тооцоог гаргахдаа цунамийн учруулсан хохирлыг тооцоогүй гэж AIR Worldwide мэдэгдсэн юм. 

Ш.Самбуу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж