
Монгол Улсын их сургууль байгуулагдсаны 70, орос хэлний “Слав судлал” тэнхимийн 20 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Тус ойн хүрээнд Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд өчигдөр долоон сая төгрөгийн үнэ бүхий 42 төрлийн 352 ширхэг орос хэлний ном, хэл шинжлэлийн багш нарт зориулсан гарын авлагыг МУИС-д бэлэглэлээ. МУИС нь 50-аад жилийн өмнө орос хэлний тэнхим байгуулж, орчуулагч бэлтгэж ирсэн ч энэ чиглэлээр сурах оюутны тоо хэсэг хугацаанд буурчээ. Харин сүүлийн жилүүдэд оюутны тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул ийнхүү ОХУ-ын Элчин сайдын яам МУИС-д 300 гаруй хичээлийн хэрглэгдэхүүн бэлэглэсэн байна.
А.Зул