Жулиан Ассанж телевизийн нэвтрүүлэг хөтөлнө

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Жулиан Ассанж телевизийн нэвтрүүлэг хөтөлнө

WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж олон улсын харилцааны тухай телевизийн нэвтрүүлэг хөтлөх болсон талаар Вести.ру сайт мэдээлэв.

Жулиан Ассанж энэ шийдвэрээ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн бөгөөд түүний нэвтрүүлэгт олны танил зарим улс төрчид болон нийгмийн зүтгэлтнүүд оролцоно гэжээ. Мөн тэрээр би маргаашийн тухай ярилцлага хийхдээ бид үл гүйцэлдэх үзлээр яваад байна уу эсвэл үүний эсрэг байна уу, хэрхэн зөв замыг бий болгох вэ гэдэг асуудлыг сөхнө. Миний нэвтрүүлгийн зочид дээрх асуултад хариулах боломжтой гэж Жулиан Ассанж тэмдэглэсэн юм.

WikiLeaks энэ нэвтрүүлэг хийх болсноо дэлхийн улс орнуудын тогтворгүй байдалтай холбон тайлбарласан бөгөөд Ойрхи Дорнодын хувьсгал нь улс төрийн өөрчлөлтийн эрин үеийг эхлүүлж байна гэжээ. Түүнчлэн интернэт өмнө нь ийм хүчтэй байгаагүй гэж хэвлэлийн бага хурлын үеэр Жулиан Ассанж хэлсэн байна.

Нэвтрүүлэг ирэх гуравдугаар сарын дундуур гарч эхлэх бөгөөд кабелийн, хиймэл дагуулын болон бусад сүлжээгээр WikiLeaks нэвтрүүлгээ дамжуулахаар төлөвлөөд байгаа юм.

Их Британийн Дээд Шүүхээс Жулиан Ассанжийн давж заалдсан хэргийг Шведийн талд шилжүүлэх эсэхийг дараа долоо хоногт шийдэх аж.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж