
байгуулалтыг урьдчилан төлөвлөх төсөл хөтөлбөр, мөн зураг төслөөр иж
бүрэн хангана. Үүний тулд өнөөдөр дэлхийн 140 оронд хэрэглэж байгаа
дэлхийд тэргүүлэгч зураг төслийн Allplan программ хангамжийн сүлжээг
анх удаа Монголд нэвтрүүллээ.
Өнөөдрийн хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа нийгмийн бүтээн
байгуулалтыг хот төлөвлөлт зураг төсөл нь үнэндээ гүйцэж чадахгүй
байгаа. Энгийн нэг жишээ дурдахад л нэг том сайхан барилга хотынхоо төвд
бариад ирэх хавар нь яг энэ хэсэгт авто зам байгуулах ёстой гээд
захаас нь нураадаг.Эсвэл их өндөр шилэн барилга барьчихаад энд ирэх
хүмүүс хаана машинаа тавих нь тодорхойгүй хаячихдаг. Ингэж тооцоогүй
бас төлөвлөлтгүй хийгдсэн барилгыг хотынхоо төвөөс эхлээд л нэрлэж
болно. Тэгвэл хот төлөвлөлтийн хүрээлэнтэй болсноор бүх ажил тооцоон
дээр үндэслэн хийгдэх юм байна.
Г.Мөнхбаяр /Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч/:
-Энэхүү Allplan программ хангамжийн лиценз эзэмшигч нь Хот төлөвлөлтийн
институт байна. Зураг төслийн баг нь Оросын холбооны улсын зураг
төслийн байгууллагатай онлайн сүлжээгээр холбогдож олон улсын түвшинд
зураг төслийн ажлыг гүйцэтгэх юм гэлээ.
М.Батбаяр /Urban planing institute/-ийн Ерөнхий захирал:
Зураг төслийн Allplan программ нь зургаа шууд 3 Ди систем дээр хийх,
зураг төслийн бүх үйлдлийг автоматжуулан шууд материалын түүвэр гаргах,
алдаа магадлалыг арилгах барилгын гүйцэтгэгч захиалагчтай шууд харьцах
гээд удирдлага зохион байгуулалтын өндөр хүчин чадалтай программ
хангамж гэдгийг онцоллоо.