Гуамд нуугдаж байсан Япон цэрэг

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Гуамд нуугдаж байсан Япон цэрэг

Дэлхийн II дайнаас хойш 40 жилийн дараа Номхон далайн ногоон арал Гуамд нуугдаж байсан Япон цэргийг олжээ. Түүнийг эх оронд нь баатрын ёсоор хүлээн авсан ч тэрээр орчин үеийн ертөнцөд нэг л дасч өгөхгүй байжээ. Дэлхийн II дайны үед Японы армийн бага дарга, дөнгөж 28 настай байсан Шойчи Йокой Гуамын ширэнгэн ойд нуугдаж, нөхөд нь түүнийг аврахаар хэзээ нэгэн цагт буцаж ирнэ гэдэгт итгэж байсан ч хэн ч түүнийг авахаар очоогүй юм. 1972 онд 52 настай Шойчийг арлын уугуул анчид олжээ. Хүний бараа харалгүй олон жил болсон Япон цэрэг анчдаас айсандаа хуучин цахиур буугаа шүүрч авсан ч ядарч туйлдсан эр анчдад тэр даруй бууж өгсөн гэдэг. Хожим түүний ер бусын хувь тавилангийн тухай зээ нь ном бичсэн байдаг. 1915 онд төрсөн Шойчи Гуам руу дайчлагдахаас өмнө Манжуурт байлдаж явсан аж. Цэргийн албаа нэр төртэй хааж, эзэн хааны өмнө өргөсөн тангарагтаа үнэнч үлдэж чадаагүй гэж харамсч байсан Шойчи 1997 онд 82 настайдаа өөд болжээ. Эзэн хаан Хирохитотой уулзахыг олон жил хүлээсэн түүний хүсэл биелж 1991 онд тэрээр Японы эзэн хаан Акихитотой уулзах завшаан гарсан аж. Шойчигийн зээ хүү түүний тухай “Йокойгийн дайн ба Гуамд өнгөрүүлсэн жилүүд” хэмээх ном бичсэн бөгөөд 2009 онд англи хэлнээ хэвлэгдсэн юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж