“Мөсөн хүн” хурдны замдаа эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

“Мөсөн хүн” хурдны замдаа эргэн ирлээ

“Формула нэг”-ийн дэлхийн аварга асан Кими Райкконен “Лотус Рено” багтай гэрээ байгуулснаар их спортдоо эргэн ирэх болсон. Тэрбээр Валенсия тойргуулгад багийнхаа машиныг унан хурдалжээ.

“Мөсөн хүн” хочит Райкконен 2007 онд “Феррари” багаас аваргалж байсан бөгөөд “Макларен”, “Феррари”-д уралдаж байхдаа нийтдээ 18 удаа гран-пригийн ялагч болж байжээ. Улмаар раллигийн ДАШТ-д хоёр улиралд оролцоод эргээд тэргүүн ангилалдаа ирэх шийдвэр гаргаж, “Рэно” багтай холбоо тогтоосон байна. 32 настай нисгэгч Валенсия тойргуулгад хоёр өдрийн турш багийнхаа болид дээр ажиллаж байна. Багууд өөрсдийн нисгэгчдийнхээ онцлог тааруулан тохиргоог хийдэг учраас шинэ нисгэгчээ машинтайгаа танилцуулах зорилгоор энэ туршилтыг хийжээ. Удаан хугацааны дараа “Формула нэг”-ийн машин жолоодож байгаа Райкконэн сэтгэгдэл өндөр буйгаа илэрхийлж байв. Түүнийг эзгүйд машинд болоод дүрэмд томоохон өөрчлөлтүүд орсон болохоор энэ бүхэнд дасч, амжилт үзүүлэхэд хугацаа хэрэгтэй гэжээ. Багийн цахим хуудсанд гарсан мэдээллээр бол хоёрдугаар сарын 5-нд тэд шинэ загварынхаа албан ёсны туршилтаа Херес авто тойргуулгад хийх юм байна. Түүнээс өмнө нь Кими хуучин болид дээр ажилласаар байх юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж