
Харин “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү шүүх хуралд ирээгүй учраас хоёрдугаар сарын 20 хүртэл шүүх хурлыг хойшлууллаа.
“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаагийн сониндоо нийтэлсэн материалын дагуу “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү нэр төрд нь халдсан хэмээн үзэж, шүүхэд гомдол гаргасан юм. Хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сард болж, сэтгүүлчийг цагаатгасан боловч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-нд болсон нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаас хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргасан билээ.
С.Отгон