Монголын хакерууд хамгийн мундаг нь

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Монголын хакерууд хамгийн мундаг нь

ОХУ-д зохион байгуулж буй “Miss Asia Moscow” хэмээх олон улсын интернэт тэмцээнийг Монгол бүс­гүй тэргүүлж байгаа та­лаар хэвлэлээс уншлаа. “Мон­голчууд үнэхээр мун­даг юм аа” гэж бодсоор үргэлжлүүлэн уншихад Моск­ва­гийн Хэл шинжлэлийн ул­сын их сургуульд суралцдаг Ц.Номин хэмээх оюутан охин 13227 оноо авсан аж. Түү­ний энэ оноо гуравхан цагийн дотор 10 мянга гаруй саналаар нэмэгдсэн гэнэ. Гэхдээ Ц.Номингийн санал ийн огцом нэмэгдсэнийг Оросын мэргэжилтнүүд Мон­голын хакеруудтай холбон тайлбарлаж байгаа юм байна. Үүнийг уншаад Монголынхоо хакеруудаар бахархах шиг. Тэд дэлхийн томоохон гүрэн болох Оросын хараанд өртөж чадаж байна шүү дээ. Зөвхөн миссийн энэ тэмцээн гэлтгүй бусад улс орны нууцтай холбоотой мэдээллийг тү­вэггүйхэн олж чадах нь. Угаасаа улс орныг байлдан дагуулах, өөрийн эрхшээлдээ оруулах, бас зарим нэг юмыг жишим ч үгүй хулгайлах сэтгэ­хүй бидний генд нь бий. Юу гэвэл, дээр үед эхнэр болгох хүнээ шууд л хулгайлаад гэртээ авчирснаа “гэрлэсэн” гээд бодчихдог хээгүй улс  байсан. Бас баян айлын мал хулгайлан ядууст өгч буян үйлддэг хүнийг “Шилийн сайн эр” хэмээн хүндэлдэг байв. Хулгай гэсэн нэртэйгээр буян хийж байгаа юм чинь үр дүн нь “сайн” л гэж гарна. Үүнтэй адил Оросын мэргэжилтнүүдийн ха­раанд өртсөн манайхны хаке­руудын хийсэн энэ үйл­дэл нь Монго­лынхоо нэр хүндийг гаргах бас нэг үзүүлэлт юм. Ийм учраас тэднийг буруутгах хэрэггүй. Харин ч талархах учиртай болов уу. Хакер гэж өндөр мэдлэг, боловсролтой, авъ­яас, чадвар нь дээд цэгтээ хүртэл хөгжсөн хүнийг хэлнэ. Тэгэхээр Монголын хакерууд муу нэрээр бус мэдлэг, чадвараараа Оросынхны ха­раанд өртсөн байж таарах нь. Харамсалтай  нь хакерууд нууцаар үйл ажиллагаа явуул­даг учир тэдний царайг олж харна гэдэг хэцүү. Бусдыг хакердаж байгаа юм чинь өөрс­дөө бусдад олдоно гэ­дэг юу бол. Ямартай ч Монголын хакерууд мундаг учир оросууд хардсан байх аа. Тэрхүү Монгол хакерт баяр хүргэе. 

“Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж