
LG-ийн Hom-Bot цэвэрлэгч роботтой төстэй Samsung-ийн Tango цэвэрлэгч робот нь компьютер, смартфон, планшеттай холбогддог видео камертай ажээ. Тиймээс бяцхан цэвэрлэгч шалаа цэвэрлээгүй үед гэрийн эзэд өөрсдийн компьютер, смартфон, планшетаа ашиглаж, роботын алсын удирдлагатай хяналтын камерт холбогдон, Tango роботыг хянах боломжтой гэнэ. Энэхүү робот цэвэрлэгч нь 711 ам.долларын үнэтэйгээр Солонгос улсад худалдаалагдаж байгаа юм байна.
Б.Энхцэцэг