“Камертон 2”-ын бүртгэлийг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

“Камертон 2”-ын бүртгэлийг сунгалаа

Дэлхийн хөгжмийн ертөнцөд Монгол улсаа төлөөлж чадахуйц чадварлаг, шинэ залуу хөвгүүдийн хамтлаг төрүүлэх зорилготой “Камертон 2” шоуны бүртгэл 2012 оны нэгдүгээр сарын 20-нд дуусч, нийт 712 оролцогч авъяас билэгээ сорихоор бүртгүүлжээ. Гэсэн хэдий ч оюутан сурагчдын амралтын үе таарч, хөдөө орон нутгаас бүртгэлийг сунгахыг хүссэн хүсэлт маш ихээр ирсэн учир 2012 оны хоёрдугаар сарын 1 хүртэл бүртгэлийн үйл ажиллагаагаа сунгахаар боллоо.

Таван үе шатын турш сонирхолтойгоор үргэлжлэх “Камертон 2” шоунаас шалгарсан хамтлагт тухайн үеийн хамтлагийн гишүүдийн саналаар нэр өгөх бөгөөд  50 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ хүлээж байна. Мөн “Боловсрол суваг” телевиз, “B production” ерөнхий продюсераар нь хамтран ажиллана.

15-25 насны өөртэй итгэлтэй, өөдрөг тэмүүлэлтэй, урлагийн төлөө цохилох зүрхтэй эрхэмсэг залуу таныг Монголын рок поп урлагийн өнгө төрхийг тодорхойлох шилдэг хөвгүүдийн хамтлагийн гишүүн болох боломж хүлээж байна. Бүртгэл “Боловсрол суваг” телевизийн байранд явагдаж байна.

Лавлах утас: 96280022, 96290022

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж