
Монголын сагсанбөмбөгийн холбоо энэ жилээс эхлэн “Пэпси Хөгжлийн лиг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Үүнд манай сонины баг амжилттай оролцож байгаа бөгөөд тойргоос тавдугаар байраар шалгарч “Залуус сан” багтай плэй-оффын шатанд учраа таарсан юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд манай сонины баг тамирчид “Залуус сан”-гийн багтай энэ тэнцүү тоглож цувралын харьцаа 1:1 болон тэнцлээ. Плэй-оффын дараагийн шатанд хоёр багийн аль хожсон нь “Хасын Хүлэгүүд” багтай учраа таарах юм. Тоглолт ирэх баасан гарагт Биеийн тамир спортын сургуулийн зааланд болох ба тоглолтын хуваарь хараахан тодорхой болоогүй байна. Ялалт байгуулсан баг хэсгийн шилдэг найман багт шалгарч тэмцээнийг үргэлжлүүлэх эрхтэй болох юм.
"Улс төрийн тойм" сонин