Байдаг л нэг модны тайрдсанд ч уран сайхны сурвалж нуугдаж байдаг бололтой. Түүгээр Буратиног сийлдэггүй юм аа гэхэд ядаад дахиад нэг тайрдас хийж болох л юм. Жузеппе Пенноны арт-төсөл нь өнөөг хүртэл далд байсан яруу боломж, хэрчигдэж тайрагдсан амьгүй гуалинд ч байх шинэ амьдралыг урин дуудаж байгаа юм. Мөн асар том биетийг тулж байгаа байгаа туяхан үе мөч, нурууны тухай. Эцэст нь хэлэхэд, хамгийн эв хавгүй гуалинд ч гэсэн эмзэг нарийн сэтгэлийн учиг байдаг тухай юм даа.

64 настай Жузеппе Пеннон (Giuseppe Penone) чулуу, мод, арьс зэрэг энгийн, байгалийн материалд дуртай. Тэрээр үүгээрээ оршихуйн нарийн холбоог гаргаж, өнгөрсөн ба ирээдүйн бясалгаж чаддаг.

Мөчир, үндсээ таслуулсан мод хэзээ ч эргэж үл ирэх эрин цагийг, харин залуухан мод ирж яваа цагийг бэлгэднэ. Эсвэл бидэнд байгаа зүйлс зөвхөн ирээдүйгээр жирэмсэлсэн өнгөрсөн цаг юм болов уу?.. Энэхүү модон арт-бодос хүнд цаг хугацааг эргэцүүлж, өөрийнхөө насны цагирагийг тоолох санаа төрүүлэх нь сонин…
