Том оврын автобус есөн машин мөргөжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Том оврын автобус есөн машин мөргөжээ

Өнөө өглөөний 8.53 цагт Тэнүүн-Огоо ХХК-ны "Сансар- III, IV хороолол" чиглэлийн 45-07 УНА дугаартай том оврын автобус Сансарын тунелээс уруудах замд осол гаргаж, нийт есөн машиныг мөргөжээ.

Автобусны жолооч хорь гаруй насны залуугийн хэлж байгаагаар, тэрээр 20 гаруй километрын хурдтай явж байсан гэнэ. Харин гэрч болон бусад машины жолооч нар “Автобус дор хаяж 80 километрийн хурдтай ирж мөргөсөн” хэмээж байв. Одоогоор хүнд гэмтсэн хүн байхгүй. Хөнгөн гэмтэл авсан таван хүнийг эмнэлэгт хүргэжээ.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж