Шатахууны үнийн өсөлтийн талаар нээлттэй хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийн өсөлтийн талаар нээлттэй хэлэлцэнэ

Өнөөдөр 14.00 цагт Валютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны  ажлын хэсэг Төрийн ордны хуралдааны “А” танхимд нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Бензин шатахууны үнийн өсөлт, валютын ханшийн өөрчлөлттэй холбоотой жагсаал хийж байсан МҮЭ-ийн удирдлагууд УИХ-ын даргатай өчигдөр уулзсан. Уулзалтаар Д.Дэмбэрэл дарга “УИХ-аас үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлэх гол ажлын нэг нь мэргэжлийн байнгын хорооноос нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах явдал” гэсний дагуу тэд өчигдрөөс эхлэн жагсаал цуглаанаа зогсоож, хэлэлцүүлэг хийхээр болсон юм. Мөн УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслүүд болон Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль, Газрын тухай багц хуулийн төслүүдийг авч хэлэлцэх юм.

Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж