Дэлхийн иргэд эрх баригчдад итгэхээ больжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн иргэд эрх баригчдад итгэхээ больжээ

Эдельманы “Trust Barometer” судалгаа дэлхийн олон оронд иргэд Засгийн газарт итгэх итгэлээ алдсныг харуулжээ. Өнгөрсөн 2011 онд  улс төр, санхүүгийн хямралын гол буруутнууд эрх баригчид байв. Иргэд эрх баригчдад төдийгүй бизнесмен, санхүүчдэд итгэхээ больжээ. Ялангуяа Евро бүсийн хүчирхэг эдийн засагтай орнуудын иргэд бизнест итгэхээ бүр больсон байна. Испани, Франц, Германд энэ байдал маш ноцтой байгаа гэнэ. Харин Хятад улс бизнесийн итгэлцэл нэмэгдэж буй цорын ганц улс болж байна. “Эдельман”-ы гүйцэтгэх захирал Ричард Эдельман “Засгийн газар, эрх баригчдыг бодвол бизнес зөв голдрилдоо орно. Гэвч тэнцвэрт байдал үүнд маш чухал” гэжээ. Эдельманы “Trust Barometer” судалгааг Давос дахь Дэлхийн эдийн засгийн форум дээр дэлгэрэнгүй танилцуулах юм байна. Уг судалгаанд дэлхийн 25 орны нийгмийн бүх давхаргын 25,000 гаруй хүн хамрагджээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж