“Шинэ цас-2012” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

“Шинэ цас-2012” үзэсгэлэн нээгдлээ

Уран бичлэг буюу каллиграф нь дорно дахины ард түмний дотоод сэтгэлгээний урлаг болж, тухайн улс түмнийхээ ахуй соёл, ёс заншил, яруу найраг сэлттэй нягт уялдаатай хөгжсөн түүхтэй. Өчигдөр Монголын Уран зургийн галерейд шинэ залуу, шилдэг каллиграфчидын “Шинэ цас-2012” үзэсгэлэн нээлтээ хийлээ. “Шинэ цас” үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил зургаа дахь жилдээ болж байна. Энэхүү үзэсгэнэл нь Монгол уран бичлэг үндэсний өвийг сэргээн хөгжүүлэх, сурталчилан таниулах, золхиостэй хэрэглээ бий болгох зорилготой аж. Үзэсгэлэн энэ сарын 23-наас ирэх нэгдүгээр сарын 30-ныг хүртэл Монгол Үндэсний Уран зургийн галерейд үргэлжлэх юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж