Путин хөлбөмбөгийн фанатуудтай уулзжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Путин хөлбөмбөгийн фанатуудтай уулзжээ

ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Санкт-Петербург хотноо дэлхийн хаан спорт гэгдэх хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчидтэй албан бус уулзалт хийж, зөвхөн хөлбөмбөг төдийгүй спортын хөгжлийн тухай ярилцжээ.

Путины уулзалт Васильевын арлын нэгэн ресторанд болсон байна. Хөгжөөн дэмжигчид шигшээ багийнхаа “Россия!” уриагаар түүнийг угтан авсан нь эрхэм сайдад таалагдсан бололтой, инээмсэглэж байсан гэнэ. Уулзалтын үеэр Путин Оросын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд тоглолтын үеэр шар айргийг ундаа маягаар хэрэглэх боломжийг харгалзан үзэхээ амлав. “Цэнгэлдэх хүрээлэнгийн талаар шийдвэр гаргахдаа сайн талыг бодолцож шар айраг хэрэглэхийг хориглосон юм. Харин  эргээд энэ талаар бодьё” гэж Засгийн газрын тэргүүн хэлээд энэхүү шийдвэр шар айргийн рекламд ч хамааралтай гэдгийг онцолсон байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж