“Өргөө” кино театрын ээлжит сюрприз

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

“Өргөө” кино театрын ээлжит сюрприз

Холливудын шилдэг кинонуудыг цаг алдалгүй Монголын үзэгчдэд хүргэдэг “Өргөө” кино театрын хамт олон ээлжит бэлгээ задаллаа. Тэд энэ сарын 18-нд буюу ирэх баасан гаригт цэргийн баярыг тохиолдуулан найруулагч Jonathan Liebesman-ий “World Invasion: Battle LA”  буюу “Лос Анжелесийн тулаан” адал явдалт киног үзэгчдэдээ хүргэх гэж байна.  Киноны гол дүрд жүжигчин Aaron Eckhart, Michelle Rodriguez, Ramon Rodriguez, Bridget Moynahan, дуучин Ne-Yo, Michael Pena нарын нэртэй жүжигчид тогложээ. Нээлтээ хийсэн даруйдаа Холливудад шуугиан тарьсан энэхүү кинонд эрэлхэг усан цэргүүд Лос-Анжелес  хотод  харийнхны эсрэг дэлхийг аврахаар, хүн төрөлхтний сүүлчийн найдвар болон тулалдах адал явдлаар дүүрэн аж.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж