
Замын халтиргаатай хэсэгт авцуулах холбоог салгаж, огцом тоормослох, жолооны хүрдийг огцом эргүүлэх нь шарвах гол шалтгаан болно. Авто машины шарвах хөдөлгөөн гэнэт болдог. Бүр өчүүхэн төдий огцом хөдөлгөөн нь алдаа болж бусдыг эсрэг урсгал руу шахаж оруулах, эсвэл замаас гаргадаг гэдгийг санах хэрэгтэй. Шарвах үед сандралгүйгээр жолооны хүрдийг шарваж байгаа тал руу нь эргүүлээрэй. Гэхдээ энэ үед тоормос гишгэх нь хориотой. Тоормос гишгэсэн үед жолооны хүрдийг яаж ч эргүүлээд нэмэргүй.
Эх сурвалж: Moto.mn