Орон нутгийн төсвийн орлогоо тасалдуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Орон нутгийн төсвийн орлогоо тасалдуулжээ

Булган аймгийн татварын хэлтэс өнгөрсөн онд улсын төвлөрсөн төсөвт 414.3 сая төгрөгийн орлого оруулж төлөвлөгөөгөө 18 хувиар давуулсан байна.

Энэ нь төлөвлөгөөнөөс 64.3 сая төгрөгийг улсын сан хөмрөгт илүү төвлөрүүлжээ. Харин орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг нэг хувиар тасалсан байна.  Энэ нь сонсоход ганцхан буюу бага мэт санагдавч хэдэн арван саяар тоологдох ажээ. Тодруулбал, 6.6 тэрбум төгрөгийн орлого оруулсныг 6.7 тэрбум гаруй төгрөгийн орлого оруулах байсантай жишиж үзэхэд 95.8 сая төгрөгөөр дутуу байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж