
Тиймээс бид боломжтой бүхнийг хийх болно. Айлчлалыг амжилттай болгох бүх бэлтгэлийг базааж зохицуулахыг Засгийн газар, Гадаад харилцааны яаманд даалгасан. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэтгэлгээр сурах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Миний хийх айлчлалын Украины талын бэлтгэлийн асуудлаар Монголд элчин сайд таны ирсэнд талархаж байна гэж Ерөнхийлөгч хэллээ.
Элчин сайд Юрий Костенко Ерөнхийлөгчийн айлчлалыг ирэх зургадугаар сард төлөвлөж буй бөгөөд бэлтгэлийг хангахаар ажиллаж байгаагаа мэдэгдэв.
Эх сурвалж President.mn