Гадаадын олон компани манай улсыг сонирхож байна. Уул уурхай Монголын хөгжилд чухал ач холбогдолтой болж байна. Танай дэмжлэг, оролцооны хэрээр хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа өргөжих болно. Сүүлийн жилд хоёр орны харилцаанд, ялангуяа боловсролын чиглэлээр ахиц дэвшил гарлаа. Монголоос суралцах оюутны тоо цаашид нэмэгдэнэ гэдэгт итгэж байна.
Лондоны хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржид туслахаар тохиролцоод байна. Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильяам Хэйг Монгол Улсад тохиромжтой үедээ айлчилна гэдэгт итгэж байна. Оксфордын холбооны мэтгэлцээний клубын урилгыг би хүлээж аваад байгаа. Энэ алдартай клубт өнөө жил лекц унших боломж гарна гэдэгт итгэж байна гэж Ерөнхийлөгч хэлээд элчин сайдад амжилт хүслээ.
Тэрээр Британийн гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам болон Парис, Брюссель, Бонн, Европын Холбооны газарт, Киев, Белград, Душанбе, Кабулд алба хашиж байсан мэргэжлийн дипломатч юм. Мөн 2008-2009 онд Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан манай орныг сайн мэдэх хүн билээ.