Төсөв нь хасагдаж байгаа ч флот нь тээгч хөлөгтэйгээ үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Төсөв нь хасагдаж байгаа ч флот нь тээгч хөлөгтэйгээ үлдэнэ

Ирэх жилээс цэргийн төсөв мэдэгдэхүйц хасагдах ч АНУ-ын Тэнгисийн флот 11 онгоц тээгч хөлөг ба дагалдах онгоцоо авч үлдэнэ гэж Батлан хамгаалахын сайд Леон Панетта мэдэгдэв.

АНУ-ын “ахмадуудын нэг болох USS Enterprise онгоц тээгч хөлөг дээр Панетта усан цэргүүдэд ярихдаа онгоц тээгч хөлөг онгоцнууд тус орны хамгаалалтад чухал үүрэг гүйцэтгэсээр байна гэж онцлон тэмдэглэв. Ирэх арван жилд Батлан хамгаалахын зардал 500 тэрбум ам.доллараар хасагдах учраас шинжээчид Тэнгисийн флотод нэг онгоц тээгчийг дагалдах хөлгүүдийнх нь хамт хасах хэрэг гарна гэж дүгнэж буй. Онгоц тээгч Enterprise ойрын үед Персийн буланд очин Ормузын хоолойг гатлан туулах юм. Нэгдүгээр сард Иран тус бүс нутагт хөлөг онгоцнуудаа илгээхгүй байхыг АНУ-аас шаардсан юм. АНУ-ын засаг захиргааны тооцоогоор Ормузын хоолойгоор дэлхийн нефтийн 20 хувь тээвэрлэгдэж байна.

Онгоц тээгч Enterprise энэ жилийн сүүлчээр ашиглалтын хугацаагаа дуусгах ба үүний дараа АНУ-д нисэх онгоц тээгч 10 хөлөг үлдэх ажээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж