“Энэ бол дунд анги ба түүнд нэгдэхээр зүтгэж буй хүмүүст тус дэм болно. Учир нь бид энэ эгшинээс эхлэн хоёр чиглэлийг сонгоно. Нэг нь бага боломж ба ба шударга ёсны төлөө явах бол нөгөө нь хүн бүрт хэрэгтэй эдийн засгийг би болгоно. Тэр нь хэдхэн тооны баячуудад үйлчлэхгүй. Орлогын зөрөөг багасгах нь ерөнхийлөгчийн сонгуулийн гол сэдэв байх бөгөөд ерөнхийлөгч өөрийгөө дунд ангийн төлөө хүн болон харагдахаар эрмэлзэж байна. “Америкийн гол үнэт зүйлст эргэн ирэх нь чухал. Үүнд яаж хүрэхийг би өөрийн илтгэлдээ дурдана” хэмээн тэр танилцуулжээ. Сонгууль хүртэл есөн сар үлдээд байгаа бөгөөд америкчууд эдийн засгийн байдалдаа голчлон түгшиж байна. Обама энэ тал дээр сонгогчдын дэмжлэгээ алдаж байгаа. Өнгөрсөн жилийн Обамагийн илтгэлийг шууд нэвтрүүлэгээр 43 сая хүн үзсэн байлаа. Харин энэ жил илтгэл тавьсны дараа тэрээр таван мужуудаар гурав хоногийн айлчлал хийх юм байна.
Обама Конгресст явуулах илтгэлээ танилцуулав
Дараагийн долоо хоногт Конгресст тавих илтгэлийнхээ товчлолтой танилцах боломжийг Обамад олгожээ. Тэр эдийн засгийн шинэ төлөвлөгөөг танилцуулах бөгөөд тэр нь америк хүн бүрт ашигтай байх гэнэ. Ерөнхийлөгч Конгресст илгээлтээ уншсаны дараа хууль тогтоогчид түүний саналыг дэмжих эсэхээ батлах юм.
Ш.Мягмар