
2012 оны 01 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгий хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Их нуурууд, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 26-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 19-21 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 29 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2012 оны 01 дүгээр сарын 25-наас 01 дүгээр сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
25, 28-нд баруун болон төвийн нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-28-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 31-36 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.