“Дашваанжил” компани мэдээлэл өгөхөөс татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

“Дашваанжил” компани мэдээлэл өгөхөөс татгалзлаа

Дархан-Уул аймгийн Дархан суманд өнгөрөгч бямба гаригийн орой 21.00 цагийн үед таван литрийн баллонтой хийн түлш дэлбэрсний улмаас 22-54 насны гурван хүн хүнд гэмтэл авсан мэдээллийг бид цаг тухайд нь хүргэсэн. Дэлбэрэлт болсон айлд “Дашваанжил” компанийн  таван литрийн баллонтой хоёр ширхэг хийн түлш байсны нэг нь дэлбэрснээс ийм нөхцөлд байдал үүсээд байгаа юм. Тиймээс бид энэ талаар “Дашваанжил” компанийн борлуулалтын албаны дарга н.Отгонбаяраас тодруулахад, дэлбэрсэн хийн түлш нь “Дашваанжил” компанийнх гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч “Мэргэжлийн хяналтын газраас дэлбэрсэн шалтгааныг тогтоож, шинжээчийн дүгнэлт гарсны дараа албан ёсны тайлбар хийнэ” гэлээ. Өмнө нь нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мөн тус компанийн хийн түлш дэлбэрч, олон хүн гэмтсэн мэдээлэл гарч байсан билээ. Энэ талаар дэлгэрэнгүй хариулт авахыг зорьсон ч тэрбээр “Мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж