Амралын өдрүүдэд 300 гаруй иргэн эрүүлжүүлэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Амралын өдрүүдэд 300 гаруй иргэн эрүүлжүүлэгджээ

Нийслэлийн Цагдаагийн газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд гарсан гэмт хэрэг зөрчлийн мэдээг гаргаад байна. Тодруулбал, өнгөрсөн ням, бямба гаригт Улаанбаатар хотын хэмжээнд 300 гаруй иргэн эрүүлжүүлэгджээ. Ням гаригт 196 иргэн, бямба гаригт 149 иргэн тус бүр эрүүлжүүлэгдсэн юм байна. Түүнчлэн өчигдөр буюу ням гаригт цагдаагийн байгууллагад иргэдээс 830 удаагийн дуудлага ирж, гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг нь бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж эхэлжээ. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 41 хэргийн 36-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж буй байна. Гэмт хэргийг зүйчлэлээр нь авч үзвэл хулгайлайн долоо, танхайн 10, дээрмийн гурав зам тээврийн хэрэг 10, осол 20 гарч, 12 хүн гэмтжээ. Харин бямба гариг буюу арванхоёрдугаар сарын 3-нд цагдаагийн байгууллагад иргэдээс 803 дуудлага ирж,  гэмт хэргийн шинжтэй 40 үйлдлийг бүртгэн шалгаж эхэлсэн. Одоогоор дээрх хэргүүдээс 35-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж