Б.Баатархүүд туслахаар хандивын тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Б.Баатархүүд туслахаар хандивын тоглолт хийнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хошин урлагийн нэрт мастеруудын нэг тайз, дэлгэцнээ олон сайхан дүр бүтээн үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн авьяаслаг жүжигчин Б.Баатархүү хорт хавдраар өвчлөн одоогоор ХБНГУ-д эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Тэрбээр гурван ч удаа хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь хүндхэн дахин хагалгаанд орох уу, эсвэл химийн эмчилгээ хийлгэх үү гэдгээ шийдэхээр шинжилгээний хариу хүлээж байгаа. Түүнийг тун ховор тохиолдох өвчнөөр өвчилсөн хэмээн эмч нар үзэж байгаа гэнэ.

    Маш өндөр гарч байгаа эмчилгээний зардалд нь нэмэр хандив болохоор найз нөхөд нь энэ сарын 19-нд “Улаанбаатар палас”-т хандивын тоглолт хийх гэж байна. Тоглолтод хошин урлагийн бүх жүжигчид, рок попынхон оролцоно. Мөн жүжигчин Б.Баатархүүд зориулан “Хаан” банканд 5029912497 дугаартай хандивын данс нээжээ. Олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн жүжигчиндээ сэтгэлийн дэм, хандивын гараа сунгахыг уриалж байна.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж