АНУ-ын ажилгүйдэл 10 хувь хүрч байна

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

АНУ-ын ажилгүйдэл 10 хувь хүрч байна

Энэ оны эцэс гэхэд АНУ-ын ажилгүйдэл 10 хувиас илүү гарч магадгүй байна гэж “Bloomberg” мэдээлж байна. Өрхийн хэрэглээний зах зээл дээр зээлийн хэмжээ буурч байгаа нь үүнд нөлөөлж байна. Өнгөрсөн жил АНУ-ын Засгийн газар 787 тэрбум ам.долларын санхүүжилтээр эдийн засгаа дэмжсэн ч хувь хүмүүсийн орлого нэмэгдээгүй байна. Гуравдугаар сарын байдлаар ажилгүйдэл АНУ-д 9.4 хувьтай байна. Өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын ажилгүйдлийн хэмжээ 10.1 хувь байсан нь сүүлийн 26 жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм. Гуравдугаар сард 162 мянган ажлын байр нэмэгдсэн нь ажилгүйдэл бага хэмжээгээр буурахад нөлөө үзүүлсэн. Хоёрдугаар сарын байдлаар хэрэглээний зээл 11.5 тэрбум ам.доллар байсан гэж АНУ-ын Холбооний нөөцийн газар дөрөвдүгээр сарын 7-нд нийтэд танилцуулсан статистиктаа дурдсан.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж