
Лигийн тэргүүн тоглогч Ц.Мэргэнээр ахлуулсан “Андууд” баг бямба гаригт НМХГ-ын багийг 89:83 харьцаатай хожиж, таамгийг эвдсэн боловч ням гаригт нь цуврал 1-1 болж тэнцсэн. Түүнчлэн бүсийнхээ тавдугаар байраар плей-оффт шалгарсан “Улс төрийн тойм” сонины баг “Залуус сан”-гийн багийг эцсийн мөчид 69:67 харьцаатай хожиж, эхний ялалтаа авсан. Гэвч ням гаригт болсон хоёр дахь тоглолтод “Залуус сан” 15 онооны илүүтэй ялалт байгуулснаар цувралын харьцаа тэнцэж, нэмэлт тоглолтыг хийхээр болов. Бусад үр дүнгийн тухайд чансаа илүү багууд бүгд өрсөлдөгчөө 2:0 харьцаатай илүүрхэж, хагас шигшээд буюу шилдэг наймд өрсөлдөх эрхээ авсан юм. Нэмэлт тоглолт ирэх баасан гаригт болно. Харин амралтын өдрүүдээр хоёрдугаар шатны тоглолтууд эхлэх юм.
Бямба гаригт болсон тоглолтын дүн:
ҮБТДС 85:77 “Чандмань ээж”
НМХГ 83:89 “UB Андууд”
“Mobicom 94” 95:77 “Суруга Монгол”
“Ноёд” 82:46 “Мустанг”
“Залуус сан” 67:69 “Улс төрийн тойм”
“Цоглог хангай” 51:75 ННДГ
“Хасын хүлгүүд” 82:60 “Ховд хөгжлийн төлөө” сан
“SBL” 63:35 “Замын битум”
Ням гаригт болсон тоглолтын дүн:
“Замын битум” 45:59 “SBL”
“Ховд хөгжлийн төлөө” сан 82:86 “Хасын хүлгүүд”
ННДГ 104:95 “Цоглог хангай”
“Улс төрийн тойм” 69:84 “Залуус сан”
“Мустанг” 72:95 “Ноёд”
“Суруга Монгол” 75:95 “Mobicom 94”
“UB Андууд” 67:99 НМХГ
“Чандмань ээж” 81:86 ҮБТДС