Ньют Гингрич Өмнөд Каролинад ялжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Ньют Гингрич Өмнөд Каролинад ялжээ

Конгрессийн экс спикер  Ньют Гингрич Өмнөд Каролина мужид болсон Бүгд найрамдах намын праймеризаар 40 орчим хувийн санал авч өөрийн гол өрсөлдөгч Митт ронигаас 13 хувийн дэмжлэгийг илүүтэй авлаа. Бүгд найрамдах намын праймеризуудаар Пеньсилвани мужийн сенатор асан  Рик Санторум Айова мужид, Нью-Гэмпширт  Массачусетсийн экс-захирагч Митт Ромни ялсан байв.

Тэрээр долоо хоногийн дотор өөрийн эхнэр байсан хүний задгай яриаг ашиглан телевизийн хоёр халз маргааныг өөртөө татаж чаджээ. Түүний эхнэр асан “нээлтэй гэрлэлт” шаардан Гингрич нууц амрагтайгаа дотны харьцаанд байхаар зүтгэж байсан гэж ярьсан байв. Ньют Гингрич хэвлэл мэдээллийг өөрийн эсрэг зохион байгуулалттай “довтолгоон” хийсэн гэж буруутгав.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж