
Өнөөдөр УИХ-ын гишүүдийн ирц сайн байна. Шинэ долоо хоногийн ажлын эхний өдөр таван гишүүн л ажилдаа ирсэнгүй. УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан энэ сарын 25 хүртэл өөрийн сонгогдсон тойрог Өмнөговь аймагт ажиллаж байна. Харин гишүүн Су.Батболд, С.Баяр, Ш.Сайхансамбуу, Б.Чойжилсүрэн нар өвчтэй байгаа хэмээн ирцэд мэдээлжээ.
Д.ОЮУН