Мушарафыг эх орондоо ирэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Мушарафыг эх орондоо ирэхийг уриалав

Пакистаны  армийн чөлөөнд гарсан генерал, адмиралууд ерөнхийлөгч асан Первез Мушарафийг эх орондоо эргэн ирж, ардчиллын зарчмын дагуу сонгуульд өрсөлдөхийг уриалжээ. Чөлөөнд гарсан генерал, адмирал, цэргийн 100 гаруй дээд цолтнуудын дунд Мушарафын Засгийн үед Пакистаны Штабын генерал асан Мухаммед Азиз Хан, тэнгисийн цэргийн адмирал асан Шахид Каримуллах нар байгаа аж. Пакистаны ерөнхийлөгч асан Первез Мушараф 2008 онд огцорсноос хойш Лондон, Дубайд амьдарч байгаа юм. Мушараф 1999 онд төрийн эргэлт хийж, Засгийн эрхийг авчээ. Тэрбээр энэ сарын сүүлээр эх орондоо эргэн очиж, сонгуульд өрсөлдөнө гэж мэдэгдсэн боловч түүнийг Ерөнхий сайд агсан Беназир Бхуттогийн аллагатай холбоотойгоор Пакистаны Засгийн газар баривчлахаар хүлээж байгаа билээ.  Первез Мушарафыг Ерөнхий сайд агсан Беназир Бхутог хамгаалж чадаагүй гэж буруутгасан. Харин Мушараф Бхуттод цагдаагийн хамгаалалт гаргасан ч амь насаа өөрөө эрсдэлд оруулсан, өөрийгөө буруугүй гэдэг билээ. Гэвч Пакистын шүүх Мушарафыг дээрх хэрэгтэй холбоотойгоор баривчлах шийдвэр гаргасан юм. Пакистаны Ерөнхий сайд агсан Беназир Бхуттогийн нөхөр Азиф Али Зардари тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Хэрэв Мушараф эх орондоо эргэн очвол энгийн иргэд болон цэргийнхэний дунд зөрчил үүсэх нь тодорхой байна.  Пакистаны одоогийн Ерөнхийлөгч Зардари ч мөн цагаан тагтаа биш бөгөөд Ерөнхий сайд нь түүнийг хээл хахууль, авилгын  хэрэгт буруутган шүүхэд өгөөд байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж