Босогчид Дамаскийн дагуул хотыг эзлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Босогчид Дамаскийн дагуул хотыг эзлэв

Сирийн босогчдын оргодол цэргүүдээс бүрэлдсэн зэвсэгт отрядууд Дамаскийн зүүн хойд хэсгийн Дума хотыг эзэлсэн тухай Syrian Observatory for Human Rights байгууллагын мэдээнээс үндэслэн France-Presse агентлаг дамжуулжээ.

Ширүүн байлдааны дараа босогчид хотын бүх районыг хяналтдаа авчээ. Дума хотод 120 мянган хүн амьдардаг ба Дамаскаас 20 км орчим зайтай. Нэгдүгээр сарын 21-нд Дейр-Эззор, Хомс зэрэг хотуудад зэвсэгт мөргөлдөөнтэй байсан ба хүний эрхийн төлөө тэмцэгсэд энэ үеэр наад зах нь 54 хүн үрэгдсэн гэлээ.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж