Монголд анх удаа дамжуулж байна.

Монголын Үндэсний “Боловсрол суваг” телевиз дэлхийн сая сая үзэгчдийн үзэх дуртай “X Factor”, “Idol”, “Got Talent” зэрэг шоу нэвтрүүлгийн эрхийг эзэмшигч “Фрементл Медиа” компанитай гурван жилийн гэрээ байгуулсан байна. “Фрементл Мэедиа” компани нь дэлхийн 63 оронд өөрийн хувилбараа гаргахын сацуу дээрх гурван нэвтрүүлгийн зохиогчийн болон албан ёсоор нэвтрүүлэх эрхийг эзэмшдэг юм байна. Ямартай ч Монголын телевиз үзэгчид дэлхийн өнцөг булан бүрийн авьяастнууд оролцсон шоу нэвтрүүлгүүдийг гурван жилийн хугацаанд дуу, дүрсний өндөр чанартайгаар зөвхөн “Боловсрол суваг” телевизээр хүлээн авч үзэх боломжтой болж байна.

Энэхүү үйл ажиллагааны эхлэл болгон “X Factor US” шоу нэвтрүүлгийг албан ёсны онцгой эрхтэйгээр өнөөдрөөс үзэгч та бүхэнд хүргэж эхлэх гэж байна. Нийтдээ 60-150 минут үргэлжлэх “X Factor US” шоу нэвтрүүлгийн 26 цувралыг даваагаас баасан гаригийн үдэш бүр “Боловсрол суваг” телевизээр шимтэн үзэх боломжтой юм.
