Хорватчууд ЕХ-нд элсэхээр санал хураав

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Хорватчууд ЕХ-нд элсэхээр санал хураав

Хорватчууд Европын холбооны гишүүн 28 дахь орон болохоор ням гаригт бүх нийтийн санал асуулга явуулав.  Тус улсын Засгийн газрын вэб сайтад нийтэлсэн албан ёсны дүнгээс харахад сонгогчдын 66 хувь нь Европын холбоонд элсэхийг дэмжиж, 33 хувь нь энэ саналыг эсэргүүцжээ. НАТО-ийн гишүүн Хорватыг Европын холбоонд элсэхэд хөрш зэргэлдээх Словен, Унгар саад болж байгаа билээ.  Европын холбоонд гишүүнээр элсэхээр таван орон нэрээ дэвшүүлсний нэг нь Хорват. Хорватын удирдагчид өнгөрсөн арванхоёрдугаар сард улс орноо Европын холбоонд нэгтгэх тухай гэрээнд гарын үсэг зурсан. Европын комиссын Ерөнхийлөгч Хосе Мануэль Барросо гэрээнд гарын үсэг зурсныг Европын холбоо, Хорватын хувьд чухал алхам боллоо. Хорват ирэх 2013 оны долдугаар сарын 1-нээс эхлэн Европын холбоонд элсэх санал тавьсаар хэдэн жил болсон тус улс холбоонд элсэх зам нээлттэй болсон” гэж мэдэгджээ.  Барросо мэдэгдэлдээ “Евро бүсийн орнуудыг эдийн засгийн хямрал нөмөрч, Грек, Ирланд, Португаль зэрэг орнууд нэрвэгдсэн ч эдгээр бэрхшээл Европын холбоо өргөжин тэлэхэд саад болохгүй” гэжээ. Хорват нь Европын холбоонд элсэх хуучин Югославын хоёр дахь Бүгд найрамдах улс болно. Үүний өмнө 2004 онд Словени Европын холбоонд элссэн. Хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан Серби, Македони, Босни-Герцеговен мөн Европын холбоонд элсэх хүсэлт гаргаад байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж