Нефтийн хориг хоёр тэрбумын хохирол дагуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Нефтийн хориг хоёр тэрбумын хохирол дагуулжээ

Европын холбоо ба АНУ-ын Сирид тавьсан нефтийн хоригийн улмаас учирсан хохирлыг хоёр тэрбум ам.доллар боллоо гэж Сирийн Нефтийн сайд Суфиан Алау (Sufian Allaw) мэдэгдсэнийг САНА агентлаг дамжуулжээ.

Эрчим хүчний салбар нь хоригоос гадна “террористуудын” ажиллагаанаас  болон хохирол амссан гэж тэр ярьж байна. Алаугийн хэлж буйгаар террористууд нефтийн салбарын 21 ажилтанг хөнөөн уг салбарт 34 сая ам.долларын хохирол учруулсан байна. Ямар хугацаанд энэ хийгдсэнийг сайд тодруулсангүй.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж