Назарбаев Засгийн газраа шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Назарбаев Засгийн газраа шинэчлэв

Сая явагдсан сонгуулийн дүнгээр Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Засгийн газраа шинэчлэн хэд хэдэн шинэ сайд нарыг гаргаж ирэв. Мөн Засгийн газрын бүтцийг багасгасан байна.

Хүрээлэн буй орчны шинэ сайдаар Нурлан Каппаров томилогдов. Өмнөх сайд нь парламентад сонгогдсон байжээ. Эдийн засгийн хөгжил ба худалдааны сайдаар Бакытжан Сагинтаев томилигдлоо. Сенатор асан Берик Имашев Хууль зүйн сайд болжээ. Сангийн сайд байсан Кайрат Келембетовыг ерөнхий сайдын орлогч болгосон байна.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж