R&B дуучин Этта Жеймс нас барав

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

R&B дуучин Этта Жеймс нас барав

Америкийн R&B-дуучин эмэгтэй Этта Жеймс өнгөрсөн баасан гаригт 74 насандаа Лос-Анжелес хотноо нөхөр хүүхдүүрээрээ хүрээлүүлэн байж нас баржээ гэж Reuters мэдээлэв.

Жеймс ухаан муудсан, сахарын шижин, бөөрний болон цусны өвчтэй байв. Жеймсетта Хоукинс (Jamesetta Hawkins) Лос-Анжелос хотод эх нь 14 настай байхад төржээ. Эцэг нь цагаан арьстан хүн байсан бололтой. Тэр өөрөө эцгийгээ бильярдын нэртэй тоглогч Рудольф Уандероун гэдэг. Нэр алдартай байхдаа уулзахад нь тэр эцэг нь “мөн” эсвэл “биш” гэдгийг хэлж чадаагүй гэнэ.

Хүүхэд байхаасаа сүмийн найрал дуу дуулж дараа нь хөгжимчин Жонни Отис түүнийг анзаарснаас хойш нэр алдар олж эхэлсэн байв. 1960 онд хит болсон "At Last!" цомгоо гаргасан ба 1970-аад онд хар тамхитай холбоотой шоронд сууж бараг мартагдах шахжээ. Хар тамхины хамаарлаас салсан тэрээр 1984 оны Олимпын тоглолтоор АНУ-ын сүлд дууг дуулан нэрээ сэргээжээ. Карьертаа тэрээр "R&B-дуучин эмэгтэй" номинациар гурван “Грэмми” шагнал авсан ба "The Dreamer" цомгоо 2011 онд гаргасан байв.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж