Ким Чен Ун цөмийн туршилт хийлгэсэн болов

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун цөмийн туршилт хийлгэсэн болов

Хойд Солонгос "Уриминджоккири" ("Манай үндэстэн") портал  БНАСАУ-ын шинэ лидерийг тус оронд хийлгэсэн цөмийн туршилтын удирдагч гэж нэрлэсэн тухай Associated Press дамжуулжээ.

Сайтын мэдээгээр Ким Чен Унд шилдэг жанжнуудын бүхий л чанар байгаа ба тэр аль эртнээс Хойд Солонгосын “дайснуудыг айлгаж” иржээ. Тус орны хоёр цөмийн туршилтын алиныг нь биечлэн удирдсаныг сайт тодруулсангүй.

Өмнө нь БНАСАУ-ын хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүн Ян Хен Соп Барууны хэвлэл мэдээлэлд ярихдаа Ким Чен Ирийн бага хүү сүүлийн хэдэн жилд эцгийнхээ дэргэд байж эдийн засаг ба цэргийн чухал асуудал шийдэхэд нь тусалж байсан гэжээ. Тухайлбал, генерал цол авсан тэрээр Өмнөд Солонгосын нутгийг их буугаар буудахад удирдан оролцсон гэнэ.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж