Монголын Оюутны Спортын 2011 оны аравдугаар “Универсиад” их наадмын тэмцээнүүд жудо, ширээний теннис, шатар, аэробик, волейбол, заалны хөл бөмбөг, чөлөөт бөх, гандбол, сагсан бөмбөг, модон бөмбөг, нийтийн гүйлт гэсэн спортын 11 төрлөөр Улаанбаатар хотноо 3 дугаар сарын 18–наас 5 дугаар сарын 14ныг хүртэлх хугацаанд зохион байгуулагдах гэж байна. Анхны тэмцээн 3 сарын 18-19-ний өдрүүдэд ширээний теннисний төрлөөр “Champion” ширээний теннисний клубт болно.
Спортын төрөл тус бүрийн техникийн зөвлөгөөнийг тус бүрийн тэмцээн эхлэхээс 2 хоногийн өмнө хийх бөгөөд МУ-ын Засгийн газрын “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай” 2010 оны 15 дугаар тогтоолоос өмнө оролцдог байсан хуучин зарчимаараа сургуулиуд тэмцээнд оролцоно.
Наадамд оролцогчид нь Олон улсын оюутны спортын холбооны тэмцээний дүрмийн дагуу төрийн өмчийн болон төрийн өмчийн бус их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцдаг /1983 оны 1 сарын 11-нээс 1993 оны 12 сарын 31- ныг хүртлэх хугацаанд төрсөн/ 17-28 насны оюутан байна.
Тэмцээний төрөл тус бүрт амжилттай оролцож хувийн дүнгээр эхний 3 байр эзэлсэн баг, багийн спортын төрлийн тамирчдыг Монголын Оюутны Спортын аравдугаар “Универсиад” их наадмын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнаж урамшуулахаас гадна нэгдсэн дүнгээр их, дээд сургууль, коллежиудаас эхний 6 байр эзэлсэн болон хөдөө орон нутгаас амжилттай оролцсон 2 сургуулиудыг мөнгөн шагнал, өргөмжлөл, цомоор шагнаж урамшуулах юм.
Тэмцээнүүдийн төрөл, хугацаа, зохиогдох газар:
№ | Төрлүүд | Хугацаа | Явагдах | |
1. | Ширээний теннис | 03 сар 18-19 | БЗД, “Champion” клуб | |
2. | Аэробик | 03 сар 25-26 | ШУТИС | |
3. | Гандбол | 03 сар 25-27 | БГД, Мон-Алтиус БТДС | |
4. | Чөлөөт | 04 сар 2-3 | СТОрдны А танхим | |
5. | Шатар | 04 сар 7-10 | “Засагт хан” ДС | |
6. | Волейбол | 04 сар 14-17 | МУИС-ийн ЭЗДС | |
7. | Жудо | 04 сар 21-22 | СТО-ны жүдо бөхийн “Б”заал | |
8. | Заалны хөл бөмбөг | 05 сар 6-8 | БЗД, Улаанбаатар ДС-ийн заал | |
9. | Модон бөмбөг | 05 сар 6-8 | “Монгол шилтгээн”-ний талбайд | |
10 | Нийтийн гүйлт | 05 сар 07 (Бямба) | Сүхбаатарын талбай | |
11 | Сагсан | 05 сар 10-15 | ШУТИС, Буянт-Ухаа Шинэ Ордон |