Луу жил Путиныг “шатааж” магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Луу жил Путиныг “шатааж” магадгүй

Ирж буй луу жил жүжигчин Аль Пачино-д (Al Pacino) амжилт авчрах бөгөөд харин  Оросын ерөнхий сайд болгоомжтой байхгүй бол их хэмжээний мөнгөө “шатааж”  магадгүй гэнэ. Хятадын хамтын нийгэмлэг энэ даваа гаригт луу жилээ угтан авч байгаа ба үүний өмнөхөн Тайванийн зөнч Луу жилд төрсөн алдартнуудын мэргэ төлгийг гаргажээ.

“Путин 1952 онд төрсөн. Энэ жил түүний хувьд азгүй эрдэнэсийн оддын нөлөөнд байх учраас тэр их мөнгө алдана” хэмээн Чань Вэйчун (Chan Wei-chung) захиргааных нь эсрэг арванхоёрдугаар сард олон нийтийн эсэргүүцэл гарсан Путины хөрөнгийн талаар мэдэгджээ.

“Улс орныхоо улс төрийн лидерийн хувьд тэрээр  олох ёстой мөнгөө авах боловч тэр мөнгө нь хэдийн зарцуулагдсан байх нь” гэж 12 жилийн шинжээр мэргэлдэг Чань  Вэйчун нэмэн хэлэв.

Нэртэй жүжигчин Аль Пачино 1940 онд төрсөн учраас буян сайн хийвэл тэр азтай байх гэнэ. “Зураглалаар “нарны хурц гэрэл” харуулж байгаа тул жүжигчин таагүй үйлсийг буян хийснээр амжилттай давна” хэмээн Чун өөрийн бүтээсэн хөзрөөр мэргэлэхдээ хэлсэн байв.

Сандра Буллок (Sandra Bullock)  1964 онд төрсөн ба тэрээр өөрийн хүрээнийхний дунд элдэв хэл амтай байхаас болгоомжлох хэрэгтэй гэнэ. Мөн хөл хүндтэй болохыг зурхайч үгүйсгэсэнгүй. 1976 оны луу жилд төрсөн Риз Уизерспун (Reese Witherspoon) сэтгэлийн дарамттай байх авч ажил мэргэжилдээ амжилт олох гэнэ.
Тайванийн элитийн мэргэлүүлэх дуртай Чань “Харри Поттер” киноны жүжигчин Руперт Гринтийг (Rupert Grint) ахмадыг сайн сонсвол амжилт ихтэй байна гэв. “Энэ жилд нэр алдар нь өсөхтэйгээр холбоотой тусламж түүний талд байна” гэж Чань мэдэгджээ.

Хятадын зурхайд 12 амьтанаар жилүүд нь нэрлэгддэг бөгөөд 1940, 1952, 1964, 1976, 1988  ба 2000 онд төрөгсөд нь луу жилтнүүд юм.

Ш.Мягмар
 
Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж