Намын бүлгүүд хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд хуралдана

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагт Төрийн ордны “А” танхимд, АН-ын бүлгийн хуралдаан мөн 10.00 цагт “Б” танхимд хуралдана.

Түүнчлэн өнөөдөр доорх ажлын хэсгүүд хуралдах юм байна. Үүнд:

-Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр, Я.Батсуурь нараас өргөн мэдүүлсэн "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын (2) төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "А" танхимд;

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "Б" танхимд;

-Газрын тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "В" танхимд;

-Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон Алслагдсан болон говийн бүсэд хамаарагдах сумдыг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, дагалдах бусад төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

-Шүүхийн тухай багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас  "Б" танхимд;

-Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай болон Инновацийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас "А" танхимд;

-Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Хүнсний тухай болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас "В" танхимд;

-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нараас өргөн мэдүүлсэн/ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас  334 тоот өрөөнд;

-"Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 17.00 цагаас  "Б" танхимд тус тус хуралдах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж