Финланд шинэ ерөнхийлөгч сонгоно

Хуучирсан мэдээ: 2012.01.22-нд нийтлэгдсэн

Финланд шинэ ерөнхийлөгч сонгоно

Хельсинкийн Ерөнхийлөгчийн ордонд 12 жил алба хашсан Финландын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Социал Демократ Тарьяа Халонен  шинэ Ерөнхийлөгчид албаа өгөх гэнэ. Финландын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил өчигдөр дуусч өнөөдөр санал хураалт явуулж байна. Финландын 4.4 сая сонгогч найман нэр дэвшигчээс ерөнхийлөгчийг сонгоно гэж тус улсын хууль зүйн яамны төлөөлөгч мэдэгджээ. Шууд сонгуулиар сонгогддог Финландын ерөнхиилөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил юм. Сонгуулийн эхний шатанд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадахгүй бол хоёрдахь шатанд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлддөг байна. Финландын ерөнхийлөгч Засгийн газрын хамт улсынхаа гадаад бодлогыг тодорхойлдог юм. Ерөнхийлөгч нь мөн Финландын зэвсэгт хүчний дээд командлагч байх ёстой аж. Евро бүсийн орнуудын нэг Финландад евро мөнгөн тэмдэгтийн тогтворгүй байдал эдийн засагт нь сөргөөр нөлөөлөх вий гэдэг түгшүүрт автаад байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж