Завьтай аялагч гэртээ ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.22-нд нийтлэгдсэн

Завьтай аялагч гэртээ ирлээ

16 настай Герман охин цор ганцаар дэлхийг завиар тойрсон анхны залуу аялагч болжээ. Бүтэн жилийг далайд өнгөрүүлсэн Лаура Деккерийг Карибын тэнгисийн Гэгээн Маартены боомтод хүрэлцэн очиход олон хүмүүс тосон угтжээ. Охин 2011 оны нэгдүгээр сарын 20-нд “Guppy” хэмээх 11.5 метр урт завиар далайн аялалд гарсан юм. Түүнийг аялалд гарахын өмнө Германы нийгмийн халамжийн ажилтнууд  “Энэ аялал охины нийгэмшил болон хувь хүний хөгжилд сөргөөр нөлөөлнө” хэмээн үзэж шүүхэд хандсан ч шүүгч охины шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна. Ганцаараа далайн аялалд гарах шийдвэр гаргахад ээж нь охиндоо санаа зовж байсан ч эцэстээ түүнийг дэмжсэн аж. Сонирхолтой нь, Лаура Деккерийг далайн аялалд гарсны дараа Гиннесийн номонд хамгийн залуу далайчин рекордыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаж байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж