
Шуурхай удирдлагын хэлтэс 103-н утсаар 2011 оны 03-р сарын 14-ны өдрийн 08:00 цагаас 2011 оны 03-р сарын 15 ны өдрийн 08:00 цагийн хооронд нийслэлийн иргэд, байгууллагаас эмнэлгийн яаралтай тусламжийн талаарх 2190 мэдээллийг хүлээн авч бодит 481 дуудлаганд очиж үйлчилсэн байна. Үүнээс төрөх – 62 осол гэмтэл – 56 зөвлөгөө 64 согтуутай холбоотой-24 гудамжинд ухаангүй согтуу-17 байна. 2011 оны 03-р сарын 14 -өөс 03-р сарын 15- ны хооронд иргэд байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 1563 мэдээллийг хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 105 үйлдэл бүртгэгдсэн байна. Үүнээс 93 хэргийн сэжигтэн холбогдогч тогтоогдон илрээгүй байна
Б.Долгорсүрэн